Зехариа 9:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөнбуцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ.Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учирямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.

9. Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун!Иерусалимын охин оо!Ялалтын уухай хадаагтун!Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.Тэр бол зөв шударга, ялагдашгүй,даруу бөгөөд илжиг унажээ.Илжигний унага болох дудран унажээ.

10. Би Ефраимаас тэргийг нь,Иерусалимаас морийг нь тастана.Дайны нум тастагдана.Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж,Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.

11. Мөн чиний хувьд ч гэсэн,Миний гэрээний цус чамтай хамт байгаа учирБи чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.

Зехариа 9