Сургаалт Үгс 18:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг болХүндлэлийн өмнө даруу зан байдаг.

13. Сонсохоосоо өмнө хариу хэлэх ньХүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.

14. Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг.Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?

15. Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.

16. Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.

Сургаалт Үгс 18