Сургаалт Үгс 17:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх ньЗуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.

11. Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг.Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.

12. Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаасБамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.

13. Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.

14. Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаадДаамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.

15. Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль ньЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.

Сургаалт Үгс 17