Соломоны Дуун 8:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Түүний зүүн гар нь толгой дор минь байж,баруун гар нь намайг тэврэг.—

4. Иерусалимын охид оо, би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

5. Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?—Алимын модон дор би чамайг сэрээлээ.Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөдтэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

6. Зүрхэндээ намайг тамга мэт,гар дээрээ намайг тамга мэт тавь.Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

Соломоны Дуун 8