Соломоны Дуун 6:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан,бүгд ихрийг тээн ганц нь ч хургаа тээгээгүй хонин сүрэг мэт аж.

7. Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт билээ.

8. Жаран хатан болон наян татвар эм,мөн тоо томшгүй шивэгчид байдаг хэдий ч

9. Миний тагтаахан, миний төгс нэгэн бол хосгүй болой.Тэр бол эхийнхээ ганц охин нь билээ.Тэр бол өөрийг нь төрүүлсэн нэгний цэвэр ариун хүүхэд болой.Охид түүнийг хараад, түүнийг ерөөгдсөн хэмээн дуудна.Хатад болоод татвар эмс ч мөн түүнийг магтан

10. “Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй,наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?” гэнэ.

Соломоны Дуун 6