30. Тэд өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн,
31. амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв.
32. Ингэж ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.