7. Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.
8. Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ.
9. Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.