Шастирын Дэд 1:15-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Соломон хааны үед Иерусалимд алт, мөнгө чулуу шиг ердийн зүйл болж, хуш мод нам дор газрын инжрийн мод шиг элбэг болсон байлаа.

16. Соломон морьдоо Египет, Куегээс оруулж ирдэг бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс худалдан авдаг байв.

17. Тэд тэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хитчүүдийн бүх хаан ба Сирийн хаадад зардаг байв.

Шастирын Дэд 1