Мика 3:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,мэргэ төлөггүй харанхуй болно.Нар эш үзүүлэгчид дээр шингэж,өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.

7. Үзмэрчид гутамшиг болж,мэргэчид ичих болно.Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.

8. Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулдби хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.

9. Шударга ёсыг жигшиж,цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!

10. Та нар цус урсгалтаар Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг босгодог.

Мика 3