14. Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв.
15. Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж,—Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулаач! Тэгвэл тэд гацаанууд уруу явж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авах болно шүү дээ гэцгээв.
16. Харин Есүс тэдэнд—Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд,
17. тэд Түүнд—Бидэнд ердөө л таван талх, хоёрхон загас байна гэсэнд—
18. Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.