3. Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,
4. Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.
5. Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.—Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч.
6. Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.
7. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун,