28. Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.
29. Харин Абрахам “Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд
30. тэр “Үгүй, Абрахам эцэг минь, хэрэв үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал, тэд гэмших болно” гэв.
31. Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.