Хосеа 13:14-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу?Би тэднийг үхлээс золих уу?Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ?Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.

15. Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорнын салхи салхилж,ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна.Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно.Түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.

16. Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учирБуруутайд тооцогдоно.Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж,жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.

Хосеа 13