Хосеа 1:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.

8. Ло-рухамаг хөхнөөс гарах үед Гомер дахин жирэмслэн хүү төрүүлжээ.

9. ЭЗЭН айлдсан нь—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш бөгөөд Би та нарын Бурхан биш гэв.

Хосеа 1