1. Долдугаар сарын хорин нэгэнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь—
2. Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа болон үлдсэн ард түмэнд хэлэгтүн.
3. “Та нарын дунд үлдсэн, энэ сүмийг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?
4. Гэвч одоо Зеруббабел аа, зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн зоригтой байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.