5. Иймээс одоо, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!
6. Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.
7. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!
8. Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна.—