Хаадын Дээд 7:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хирам баганануудыг хийж, баганын оройд хийх баганын толгойг чимэглэсэн. Хүрэл анар хийж, нэг торон дээр хоёр эгнээ анаруудыг тойруулан баганын толгойг чимэглэжээ. Нөгөө баганын оройг ч ингэж чимэглэсэн байлаа.

19. Үүдний танхимд буй баганын оройд тавьсан баганануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв.

20. Хоёр баганын орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганын толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ.

Хаадын Дээд 7