Хаадын Дээд 5:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан,—Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.

8. Хирам Соломонд үг илгээн,—Чиний надад илгээсэн үгийг би сонслоо. Чиний хүссэн хуш болон агар модон дүнзнүүдийг би нийлүүлье.

9. Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв.

10. Соломоны хүссэнээр хуш болон нарсан дүнзийг Хирам бэлтгэж өгчээ.

11. Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ.

12. ЭЗЭН амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өгөв. Хирам Соломон хоёрын хооронд амар тайван тогтож, тэр хоёр гэрээ байгуулжээ.

Хаадын Дээд 5