Хаадын Дээд 16:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.

11. Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.

12. Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.

13. Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.

Хаадын Дээд 16