Хаадын Дээд 14:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.

17. Ингээд Иеробоамын эхнэр босож, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав.

18. Өөрийн зарц эш үзүүлэгч Ахиагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу бүх Израиль түүнийг оршуулж, түүний үхэлд гашууджээ.

19. Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан зэрэг бусад үйлсийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэн юм.

20. Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Надаб оронд нь хаан болжээ.

Хаадын Дээд 14