1. Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.
2. Иеробоам эхнэртээ—Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.
3. Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв.