Хаадын Дээд 10:27-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.

28. Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв.

29. Соломон Египетээс тэрэгнүүдийг зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ хитчүүдийн бүх хаад ба арамейчуудын хаадад зардаг байжээ.

Хаадын Дээд 10