14. Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв) Тэд түүнтэй ярилцжээ.
15. Тэрээр тэдэнд—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.
16. ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирдаг.