7. Амралтын өдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун.
8. Тэгээд хүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.
9. Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.
10. Тахилч зуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв.
11. Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов.
12. Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин,—Хаан мөнх наслаг! гэцгээв.