1. Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ?Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ?“Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.
2. Таны дээл яагаад улаан,Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
3. “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд,ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж,уурлан тэднийг дэвсэлсэн.Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч,Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.
4. Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөдМиний золилтын жил ирсэн бөлгөө.