3. Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,гашуудлын оронд баяр хөөрийн тос,гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.
4. Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож,урьдын эвдэрсэн газруудыг янзалж,олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.
5. Харь хүмүүс босож,та нарын сүргүүдийг хариулна.Харийн хөвгүүд та нарын тариаланч,усан үзэмчид болцгооно.
6. Харин та нар ЭЗЭНий тахилч нар,бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн,үндэстнүүдийн эд баялгийг идэн,тэдний хөрөнгөөр сайрхах болно.