12. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө.Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.
13. Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулдЛиваны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ.Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.
14. Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн,чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө.Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.
15. Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж,хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч,Би чамайг мөнхийн бахархал,үеэс үед баяр хөөр болгоно.
16. Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн,хаадын мээмийг хөхнө.Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч,чиний Чөлөөлөгч,Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.