Исаиа 24:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгээд энэ нь чидун модод найгах шиг,усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд,хүмүүсийн дунд байх болно.

14. Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна.Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.

15. Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж,далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.

16. Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна.Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна.Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.

17. Дэлхийн оршин суугч аа.Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна.

18. Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.Нүхнээс авиран гарагч нь занганд орно.Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,дэлхийн сууриуд ганхаж байна.

Исаиа 24