20. Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,дайны үед илдний хүчнээс золино.
21. Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22. Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23. Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.
24. Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраасмайхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
25. Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.