Иов 23:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд Иов хариулан—

2. Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна.Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.

3. Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!

4. Би Түүний өмнө хэргийг танилцуулж,өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.

5. Түүний хариулах байсан үгсийг би сурч,Түүний надад айлдахыг сонсохсон.

6. Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу?Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.

Иов 23