Иов 2:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Сатан ЭЗЭНд хариулан—Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.

5. Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв.

6. Тиймээс ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв.

7. Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав.

8. Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.

9. Тэгэхэд эхнэр нь түүнд—Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.

10. Харин тэрээр түүнд—Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.

Иов 2