Иов 19:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөдминий хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.

20. Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,би шүднийхээ буйлтай л үлдлээ.

21. Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нарнамайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.

22. Юунд та нар Бурханы адил намайг хавчиж,миний маханд цадахгүй байна вэ?

23. Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!Тэд номд буулгагддаг ч болоосой!

24. Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!

Иов 19