Иов 1:15-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

16. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

17. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

Иов 1