Иохан 3:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Есүс хариуд нь—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд

4. Никодем Түүнд—Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ.

5. Есүс—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй.

6. Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой.

7. “Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх.

Иохан 3