2. Тэр эхэнд Бурхантай хамт байсан.
3. Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.
4. Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв.
5. Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
6. Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм.