Иеремиа 50:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6. Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ.Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.

7. Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив.Тэдний дайснууд «Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй» гэж хэлжээ.

Иеремиа 50