18. “Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
19. Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.
20. Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,
21. “Нүдтэй боловч хардаггүй,чихтэй боловч сонсдоггүй,мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.