15. Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.
16. Учир нь Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв.
17. Зедекиа хаан хүн явуулж, түүнийг гаргажээ. Өөрийн ордонд хаан түүнээс нууцаар асуун,—ЭЗЭНээс ирсэн үг байна уу? гэхэд Иеремиа—Байна! гэв. Тэгээд тэрээр—Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.
18. Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд—Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав?