Естер 5:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгээд хаан түүнд—Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв.

4. Тэгэхэд Естер—Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найранд ирэгтүн гэж хэлэв.

5. Хаан—Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэлдсэн найранд ирэв.

6. Тэд найран дээр дарс ууж байх үед хаан Естерт—Чиний гуйлт юу вэ? Чамд түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, түүнийг гүйцэлдүүлэх болно гэж хэлэв.

7. Естер хариуд нь—Миний гуйлт болон хүсэлт бол,

8. хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан миний гуйлтыг гүйцэлдүүлж миний хүссэнийг хийхийг таалбал, хаан болон Хаман миний тэдэнд бэлдэх найранд ирэгтүн! Тэгээд маргааш би хааны хэлснийг хийнэ гэв.

Естер 5