Естер 3:13-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор хөгшин залуугүй, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүх иудейчүүдийг алж устган, хүйс тэмтэрч, мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай хэмээсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв.

14. Муж бүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг нийтэлж, бүх ард түмэнд тунхаглан, энэ өдрийн төлөө бэлтгүүлэв.

15. Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.

Естер 3