Эхлэл 8:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа.

11. Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.

12. Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.

13. Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.

14. Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв.

15. Бурхан Ноад—

16. Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.

Эхлэл 8