Эхлэл 24:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр залбирч—Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

13. Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,

14. нэгэн охинд “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэхэд тэр бүсгүй “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв.

15. Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.

16. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.

17. Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод—Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд

18. тэр бүсгүй—Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.

Эхлэл 24