Египетээс Гарсан Нь 8:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэр—Маргааш гэж хэлэв. Мосе—Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай.

11. Та болон танай гэрүүд, таны түшмэд, таны ард түмнээс мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.

12. Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв.

13. ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв.

Египетээс Гарсан Нь 8