Египетээс Гарсан Нь 27:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна.

13. Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна.

14. Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.

15. Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна.

16. Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.

17. Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.

18. Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.

Египетээс Гарсан Нь 27