Египетээс Гарсан Нь 21:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ.

23. Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,

24. нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,

25. түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.

Египетээс Гарсан Нь 21