Египетээс Гарсан Нь 18:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв.

17. Мосегийн хадам эцэг түүнд—Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм.

18. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.

19. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир.

Египетээс Гарсан Нь 18