4. Мосе—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.
5. Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно.
6. Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй, бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.
7. Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно”.