Египетээс Гарсан Нь 10:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мосе, Аарон нарыг Фараон яаралтай дуудан—Би та нарын Бурхан ЭЗЭН болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ.

17. Тийм учраас зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд өөрсдийн Бурхан ЭЗЭНээс гуйж өгөөч гэв.

18. Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.

19. ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.

Египетээс Гарсан Нь 10