Дэд Хууль 11:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.

15. Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.

16. Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.

17. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.

Дэд Хууль 11