3. Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.
4. Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.
5. Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.